Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан дүүргийн 1-р хорооноос “ХҮНДЭТГЭЛТ ЭЭЖҮҮДИЙН БАЯР” арга хэмжээг зохион байгууллаа.

 

Арга хэмжээг дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн нээж эхлүүллээ. Мөн тус хорооноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

“АЧЛАЛТ ЭЭЖ”-ээр:
С.Алтанцэцэг, Ц.Ганбаатар, Д.Хэрлэнцэцэг, Ц.Норов, Г.Должин, Ц.Бадамханд нарыг

“ДАРХАН БЭР”-ээр:
Г.Нарангэрэл, Н.Цэндсүрэн, Г.Сэлэнгэмөрөн, Л.Бүрэнжаргал, Х.Наранчимэг, А.Наранцэцэг нарыг

“УРАН БЭР”-ээр:
Г.Алтанзул, Ж.Алтанцэцэг, Б.Цэцэгээ, Д.Цэндсүрэн, Г.Эрдэнэтуяа, Б.Цолмон, Ц.Лхамжав нарыг тодруулж шагнаж урамшууллаа.

Арга хэмжээнд Соёлын ордны уран бүтээлчид уран бүтээлийн дээжээс толилууллаа.

Нийт бүсгүйчүүддээ болон 1-р хорооноос тодорсон эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе.