ЗОРИЛТОТ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Төр захиргааны байгууллагаас 2019 оныг “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах жил” болгох зорилт дэвшүүлж Засаг даргын 2019 оны 01 дүгээр захирамжаар баталсан.

Зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн нээн үг хэлж, ИТХ-ын Төлөөлөгч Засаг даргын орлогч Т.Отгонболд 2019 онд дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл хийлээ.
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд нийт 2 бүлгийн 36 зорилтын 55 ажлыг зохион байгуулахаар төлөвлөж, МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” аяныг 03-р сараас 10-р сар хүртэлх хугацаанд “зохион байгуулах юм.

Аянд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, хороод, иргэд хамрагдана.
Шагналын сан:
Шилдэг хороо /орон сууц/- 1-р байр 200,000 төгрөг
Шилдэг хороо /гэр хороолол/-1-р байр 200,000 төгрөг
Шилдэг ААНБ 1-р байр 700,000 төгрөг
2-р байр 500,000 төгрөг
3-р байр 300,000 төгрөг
Тусгай байр 100,000 төгрөг
Шилдэг СӨХ 1-р байр 400,000 төгрөг
2-р байр 300,000төгрөг
Шилдэг байр 1-р байр 400,000 төгрөг
2-р байр 300,000 төгрөг
3-р байр 200,000 төгрөг
Шилдэг орц 1-р байр 300,000 төгрөг
2-р байр 200,000 төгрөг
3-р байр 100,000 төгрөг
Шилдэг гудамж 1-р байр 400,000 төгрөг
2-р байр 300,000 төгрөг
3-р байр 200,000 төгрөг
Тусгай байр 100,000 төгрөг
Шилдэг өрх 1-р байр 500,000 төгрөг
2-р байр 400,000 төгрөг
3-р байр 300,000 төгрөг
Тусгай байр 100,000 төгрөг

Leave a Reply