Иргэдэд танилцуулга хийж уулзалт зохион байгууллаа.

Багануур дүүргийн Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын удирдлагууд иргэдэд танилцуулга хийж уулзалт зохион байгууллаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун нар “Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгийн тэргүүн А.Нямдорж “Хог хаягдлыг ангилан ялгах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буй газрууд”-ын танилцуулга болон “Хог хаягдлыг ангилан ялгах зааварчилгаа өгөх” талаар мэдээлэл хийж, “Хуванцар хог хаядлыг дахин боловсруулах үйлдвэр “Мог пластик” ХХК-ийн захирал Д.Ган-Эрдэнэ “Хог хаягдлыг дахин боловсруулах, дахин ашиглах үйлдвэрлэл”-ийн талаар, мөн дүүргийн “Хог ангилах төв”-ийн талаар танилцуулгыг энэ үеэр танилцууллаа.

Уулзалтын дараагаар дүүргийн удирдлагууд болон холбогдох албаныхан төв хогийн цэг, шинээр ашиглалтад орох “Хог ангилах төв”-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Leave a Reply