УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО.

 

 

2017 оноос архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах, цуцлах асуудлыг дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэс, Хороодын Засаг дарга нар, тухайн компаний захирлыг байлцуулан хэлэлцэж шийдвэрлэдэг болсон.

 

2017 онд:  Тусгай зөвшөөрөл сунгасан-1

Тусгай зөвшөөрөл шинээр олгосон-1 /”Наймандулам” ХХК-ний Бөмбөөлэй зоогийн газар

2018 онд:   Тусгай зөвшөөрөл сунгасан-10

Тусгай зөвшөөрлийг цуцалсан -2 /”Ухаа булаг” ХХК-ний хүнсний дэлгүүр, “Их суудал” ХХК-ний баар

Тусгай зөвшөөрөл шинээр олгосон-1 /”Чимчигийн уулс” ХХК-ний Эрдэнэс хүнсний дэлгүүр/

Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн- 1 /”Аягын нуур ХХК-ний Намуун хүнсний дэлгүүр”

2019 оны эхний 1 сард:

Тусгай зөвшөөрөл сунгасан-2

Хугацаатай үүрэг өгч сунгасан-1 /”Майлд хаус” ХХК-ний Зобо баар/ зэрэг шийдвэрийг гаргаж ажилласан байна.

2019.02.19-ны өдрийн 15 цагаас дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж дараахь 3 асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа:

  1. 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дорно мандал мами” ХХК-ний “Мами” зоогийн газар, хүнсний дэлгүүрийн архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар тусгай зөвшөөрлийг 2 жилээр сунгах шийдвэрийг гаргалаа.
  2. 4-р хорооны нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүр ажиллуулдаг “Жаргалантай сайхан” ХХК-нд архи согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг шинээр олгох эсэх асуудлыг хэлэлцэж хорооны иргэдийн саналыг авах, дахин хурлаар оруулах, энэ удаагийн хурлаар тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй гэсэн шийдвэрийг гаргалаа.
  3. “Аягын нуур” ХХК-ний Киссо баарны архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцлах гэсэн Цагдаагийн хэлтсээс оруулж ирсэн саналыг хэлэлцэж олонхийн саналаар Киссо баарны тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг гаргалаа.