ӨНӨӨДӨР УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

 

Хуралдааны үеэр төлөвлөгөөт мэдээллүүд хийгдсэн.

Цагдаагийн хэлтэст  иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 83 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх  үетэй харьцуулахад 17 нэгжээр буюу 17 хувь буурсан. Үүнээс: Гэмт хэргийн шинжтэй гомдол 14 бүртгэгдсэн нь өмнөх 17 хоногтой харьцуулахад 9 нэгжээр буюу 39,1 хувиар буурсан ба зөрчлийн шинжтэй 69 гомдол мэдээлэл нь өмнөх 17 хоногтой харьцуулахад 8 нэгжээр буюу 10,3 хувиар буурсан үзүүлэлттэй  байна. Сар шинийн баярын өдрүүдэд эрүүлжүүлэгдсэн хүнийг урд оны мөн үетэй харьцуулж үзвэл  2018 онд 24 хүн байсан бол 2019 онд 9 хүн эрүүлжүүлэгдсэн судалгаа гаргасан байна.

Онцгой байдлын хэлтэс сар шинийн баяр, амралтын өдрүүдэд гал  түймрийн 2 дуудлагатай ажилласан байна. 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 5 дугаар хороо, Биеийн тамир спорт хорооны ард 3,5х6м хэмжээтэй авто гражийн тааз, эд хогшил мөн 20-74 БРА улсын дугаартай Toyoto Alphart маркийн автомашин шатаж байсныг унтраасан байна.

Шуурхай хуралдааны үеэр Байгал орчний хэмжилзүйн төв лабораторийн ажилтан Ж.Оюун дүүргийн агаарын чанарын төлөв байдлыг танилцууллаа. Дүүргийн хэмжээнд Хүхэрлэг хий, Азотын давхар ислийн  жилийн дундаж агууламж нь сүүлийн 10 жилийн дүнгээс харахад бага зэрэг өссөн байна гэсэн мэдээллийг хийсэн юм.

Төлөвлөгөөт мэдээллүүд хийгдсэний дараагаар дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлыг үүрэг болголоо.