Хүндэтгэл үзүүллээ.

Жил бүр Монгол улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ гарын бэлгийг 100 ба түүнээс настай ахмадуудад гардуулан өгдөг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг 3-р хороонд оршин сууж байгаа 101 настай азай буурал С.Цэнд, 1-р хороонд оршин сууж байгаа Д.Лхам нарт Ерөнхийлөгч болон Нийслэлийн Засаг даргын мэндчилгээ, гарын бэлгийг гардуулан өглөө.
С.Цэнд 1918 онд Завхан аймгийн Түдэвтэй суманд Шинэ булаг гэдэг газар мэндэлсэн ба өдгөө 101 насыг зооглоод байгаа буянтай буурай юм. Тэрээр насаараа мал малласан төдийгүй 5 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд түүний том хүү З.Чулуунбат нь энэ жил 80 насыг хүрч байгаа юм. Ач зээ нийлээд 232 уулаа гэнэ.

Д.Лхам 1921 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд мэндэлж энэ жил 98 насыг зооглосон буурай. Тэрээр 2 хүү төрүүлж өсгөн насаараа мал малласан ахмад юм.

Дүүргийн нэмжээнд хамгийн өндөр настан болох С.Цэнд, Д.Лхам буянтай буурай нарт ирж буй Урвуулагч хэмээх шороон ГАХАЙ жилдээ эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе.
САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.