XVII жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан Биеийн тамир, спортын хороонд зохион байгуулагдлаа.

 Үндэсний бөхийн барилдаанд Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Аймгийн хурц арслан О.Баярхүү тэргүүтэй 64 бөхийн барилдаан болсон бөгөөд аймгийн заан цолтой ахмад 11 бөхчүүдэд дүүргийн Засаг дарга хүндэтгэл үзүүлж, дүүргийн хүндэт тэмдэгээр бөхийн засуул З.Пүрэвдорж, аймгийн заан Ю.Энхжаргал нарыг шагналаа.
Үндэсний бөхийн барилдаанд аймгийн хурц арслан О.Баярхүү түрүүлж, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун үзүүрлэн, аймгийн заан Б.Энх-Очирхуяг, сумын заан Н.Санжмятавнар шөвгөрлөө. Хүүхдийн барилдаанд З.Эрхэмбаяр түрүүлж, Э.Анхбаяр үзүүрлэн, Х.Сүххуяг, Х.Анх-Од нар шөвгөрлөө.