ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТАКСИНЫ ҮНЭ ТАРИФ 1500₮-р НЭМЭГДЛЭЭ.

 

Иргэд та бүхэнд уламжлалт сар шинийн баярын үеэр таагүй мэдээлэл хүргэж байгаад хүльцэл өчье.

2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хот хоорондын нийтийн тээврийн Таксины үнэ, тариф 1500₮ -р нэмэгдэн 10.000₮ (8500₮) боллоо. Дүүрэг орон нутгийн төр захиргаа, нийтийн тээврийн байгууллага үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т удаа дараа хүсэлт, шаардлагаа хүргүүлж ажилласан ч баярын үер тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн (ЮНАЙТЕД-БРА хоршоо, түүний УДИРДЛАГА) хүсэлтийн дагуу үнэ тарифыг нэмэгдүүллээ.

Үнэ тариф нэмэх асуудал нь оны өмнө шийдэгдэж 2019.01.01 -ны өдрөөс 1500₮ -р нэмэхээр болсон билээ. Тухайн үед Багануур дүүргийн таксины 40 орчим жолооч нар дүүргийнхээ иргэдэд хуучин үнэ тарифаараа үйлчлэх саналаа илэрхийлж, гарын үсэг цуглуулан холбогдох байгууллагад уламжилж өгөхийг хүссэн билээ. Учир нь автогазын үнэ тариф тогтвортой, хууль бус тээвэр их байгааг харгалзаж иргэдийн осол аваарь, аюулгүй байдалд анхааран энэхүү саналыг тавьсан юм.

Үнэ тариф нэмсэн асуудлыг дахин судалж, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т хандан, хуучин үнэ тарифаар үйлчлэх боломжыг хайж мэдээллэх болно!