ӨНӨӨДӨР УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

 

Хуралдааны үеэр төлөвлөгөөт мэдээллүүд хийгдсэн.
МХХэлтэс нь дүүргийн хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 24-ний хугацаанд хийж гүйцэтгэсэн ба шалгалтад дүүргийн хүнсний худалдааны 41, хоол үйлдвэрлэлийн 17, үйлдвэрийн 8, нийт 66 объект, 41 иргэн хамрагджээ.
Хяналт шалгалтаар давхардсан тоогоор нийт 108 зөрчил илрүүлж, 61 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Шалгалтын явцад хаяг шошгын зөрчилтэй 4 нэр төрлийн 21 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгүүлжээ.

Дүүргийн ЦХэлтэст иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 63 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 10 хоногтой харьцуулахад 3 нэгжээр буюу 4,4 хувь буурсан. Үүнээс: Гэмт хэргийн шинжтэй 15 бүртгэгдсэн нь өмнөх 10 хоногтой харьцуулахад 3 нэгжээр буюу 16,6 хувиар буурсан бол зөрчлийн шинжтэй 48 гомдол мэдээлэл нь өмнөх 10 хоногтой харьцуулахад өсөлт бууралтгүй байна.
Мөн Эрэн сурвалжлалтын талаар: 2 аймаг, 2 дүүрэг дамжин 23 удаагийн үйлдлээр бусдын 35 тооны бод мал, 281 тооны бог малыг бусадтай бүлэглэн хулгайлж бусдад 46,615,000 төгрөгийн хохирол учруулсан мөрдөн байцаалтын 1804001170081 дугаартай шалгагдаж байсан Х, А нар 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш оргон зайлж байгаа газар нь тогтоогдохгүй байсныг эрэн сурвалжлах ажлыг тасралтгүй зохион байгуулсны үр дүнд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод орогнож байсныг олж тогтоон баривчилж ажиллажээ.
Мөн 2019 оны 01 дүгээр сард Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийн хулгайлсан 7 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа бөгөөд Түүнд холбогдох 10 оргодол этгээдийг олж баривчлан ажиллаж байгааг мэдээллээ.

Онцгой байдлын хэлтэс 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01:44 цагт дүүргийн 4 дүгээр хороо Рашаантын 20-03 тоотод гал түймэр гарч байна гэсэн дуудлагын дагуу очиход 5х7 харьцаатай байшингийн дээвэр, дотор талын хэсэг шатаж байсныг унтрааж ажилласан бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийсэн байна.

Дүүргийн Засаг даргын холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг даалгавар өглөө. Монгол Улсын Засгийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны 3 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж ажиллах, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/66 дүгээр захирамжаар “Иргэдийн оролцоотой–Хөгжлийн жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлагдсан, төлөвлөгөөг хэрэгжүүлж, явц үр дүнг улирал тутам тайлагнаж ажиллах, Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг хуулийн дагуу төлөвлөгөө гарган, шилэн дансанд байршуулах замаар 2019 оны I улиралд багтаан олон нийтэд ил тод, шуурхай зохион байгуулах, Төрийн байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлээгүй төрийн албан хаагч, албан тушаалтанд хариуцлага тооцож, өргөдөл гомдол шийдвэрлэлтийн мэдээнд тусгаж байх, “Малчдын Зөвлөгөөн”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах, “Манай хороо-Миний гудамж” аяныг дүүрэгт зохион байгуулахтай холбоотой удирдамж гарган БААН-дэд танилцуулах зэргийг хэрэгжүүлж ажилллахыг үүрэг болголоо.