Ирэх сарын нэгнээс ахмадууд нэмэгдсэн хэмжээгээр тэтгэвэр авна

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёр дугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэлээ.

Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс одоогийн байдлаар 4455 тэтгэвэр авагч сар бүр тэтгэвэр авч байна. Тэтгэврийн нэмэгдлийг ирэх сарын нэгнээс олгох бөгөөд 24-30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх юм.

Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 270 мянган төгрөг, тэтгэврийн дундаж 403,3 мянган төгрөг хүрч байна.

Нийгмийн даатгалын байгууллага нь сар шинийн өмнө тэтгэврийн нэмэгдлийг олгохоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.