БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


Цагаан сарын баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгууллаа.
ААНБ-ууд хог хаягдал цэвэрлэхээс гадна үүд довжоо, хаяг, хаягийн байгууламж, хогийн сав, сандал, хайс хашлага зэрэг тохижилтын элементүүдийг угааж цэвэрлэх ажлууд хийгдсэн. Төрийн болон томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагууд нийтийн эзэмшлийн 74 байршилд батлагдсан хуваарийн дагуу цэвэрлэгээг зохион байгуулахаас 54 байгууллагын 670 ажилтан албан хаагчид оролцож тайлан мэдээг хугацаанд нь ирүүлсэн.
Багануур хотын Захирагчийн ажлын албаны даргын зүгээс цэвэрлэгээнд оролцоогүй 31 байгууллага болон хангалтгүй хийсэн байгууллагуудыг нөхөж хийлгэх 2/18 дугаар албан бичиг хүргүүлсэн ба дүүргийн гэр хорооллын иргэдийн гудамж, хашааны гаднах хог хаягдлыг цэвэрлүүлэх талаар хороодод үүрэг чиглэл өглөө.
Цэвэрлэгээнээс нийт 28м3 хог хаягдал цуглуулж төвлөрсөн хогийн цэгт буулган ажиллалаа.
Цэвэрлэгээнд оролцсон байгууллагууд:
– ЗДТГ
– 1-р хороо
– 2-р хороо
– 3-р хороо
– 4-р хороо
– 5-р хороо
– “Багануур-Ус” ОНӨААТҮГ
– Онцгой байдлын хэлтэс
– “Дулааны станц” ТӨХК
– “Мон-цахим” ХХК
– Прокурор
– Цагдаагийн хэлтэс
– Усан спорт боулингийн төв
– Нийгмийн даатгалын хэлтэс
– Хөдөлмөр , Халамж үйлчилгээний хэлтэс
– “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК
– ЖДҮДТ
– “Багануур-АЗЗА” ТӨХК
– “Боловсрол” цогцолбор сургууль
– “Оюуны эрин” цогцолбор сургууль
– Насан туршийн боловсролын төв
– НЗӨСТ
– Хилийн цэргийн-0252-р анги
– “Багануур тохижил”т ОНӨААТҮГ
– “НИК” шатахуун түгээх станц
– Улсын бүртгэлийн хэлтэс
– Татварын хэлтэс
– Газрын алба
– Мэргэжлийн хяналтын хэлтэс
– Соёлын ордон
– “Энэрэлт-Өлзий” ӨЭМТ
– Дотоод аудитын алба
– Статистикийн хэлтэс
– Худалдан авах ажиллагааны алба
– “Үйлдвэр технологийн парк” ОНӨТҮГ
– Боловсролын хэлтэс
– “Хас” банк
– Хишиг-Уул ХК
– 138-р цэцэрлэг
– 142-р цэцэрлэг
– 193-р цэцэрлэг
– 241-р цэцэрлэг
– 235-р цэцэрлэг
– 132-р цэцэрлэг
– 131-р цэцэрлэг
– “Маргад-Өргөө” СӨХ
– “Содон суварга” СӨХ
– “Сод хөгжил” СӨХ
– “Уурхайчин” СӨХ
– “Шинэ элч” СӨХ
– Биеийн тамир спортын хороо
– “Сод” сургууль
– ЦДҮС ТӨХК Зүүн-Өмнөд бүсийн салбар

Leave a Reply