БАГАНУУР ДҮҮРГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮД ТА БҮХНИЙГ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

 

Багануур дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу дүүргийн үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах, тэдний орлогыг нэмэгдүүлэх зорилгоор дүүрэгт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний “БАГАНУУРТ ҮЙЛДВЭРЛЭВ” нэгдсэн ном товхимлыг эмхэтгэн гаргах гэж байгаатай холбогдуулан үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны дотор ЗДТГ-ын Дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст ирж танилцуулга материалаа өгч бүртгүүлэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70210940, 70210207 утсаар лавлана уу?