“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” сэдэвт анги удирдсан багш нарын зөвлөгөөнийг зохион байгуулж, дүүргийн ерөнхий боловсролын сургууль болон НТБТ-ийн 186 анги удирдсан багш болон нийгмийн ажилтнууд, удирдлагууд, Боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, ГБХЗХХ-ийн дарга мэргэжилтнүүд оролцлоо.

 

Зөвлөгөөнд “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбат “Хүүхэд хамгааллын хуулийн үзэл баримтлал, хэрэгжүүлэх механизм”, “Хүүхэд хамгааллын эрсдэл өндөр буюу яаралтай болон зайлшгүй хариу үйлдэл үзүүлэх тохиолдлууд” сэдвээр сургалт явуулж, “Хамгаалах боломж байсан уу?” сэдэвт дүрд тоглох дадлага ажлыг зохион байгуулсан.
Боловсролын хэлтсээс “Оюунлаг хүүхэд” дэд хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, ГБХЗХХ-ээс “Хүүхэд хамгааллын бодлого”, Цагдаагийн хэлтсээс “Сурагчдын хүмүүжил, төлөвшил, хорт зуршлийн талаарх гаргасан судалгаа, сургалтын орчин дахь эрсдлийн түвшин”-г, “Гүн галуутай” цогцолбор сургуулиас “Тогтвортой хөгжил ба хамтын ажиллагаа”, “ЕБС-ийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам–Сурагчийн хандлага, төлөвшлийн үнэлгээ” сэдэвт сургалтыг хийсэн. Мөн АУБ нарын төлөөлөл ГГЦС-ийн АУБ С.Энхсаруул, О.Энхцэцэг, М.Ичинноров нар “Судалгаанд суурилсан харилцаа”, “Хүүхэдтэй харилцах, сайн зан чанарыг хөгжүүлж хамтран ажиллах”, “Эцэг эхийг ангийн үйл ажиллагаанд татан оролцуулах нь” сэдэвт илтгэлүүдийг тавьсан.

Зөвлөгөөнөөс цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны уриалгыг гаргасан.
Зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Сод сургуулийн багш С.Наранцогт, Гүн галуутай цогцолбор сургуулийн багш С.Нямдулам, “Баярын бичиг”-ээр “Оюуны Эрин” цогцолбор сургуулийн багш Д.Батцэцэг, “Боловсрол” цогцолбор сургуулийн багш Г.Бумангэрэл нарыг шагнаж урамшуулсан.
Ерөнхий ивээн тэтгэгчээр Дэлхийн зөн Багануур ОУБ оролцлоо.

Leave a Reply