2018 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлаа танилцууллаа.

БЗӨБЦТС ТӨХК-ий Багануур салбарын ажилчид болон Хилийн инженер техникийн 0252-р тусгай анги, арилжааны банкууд, СӨХолбоод, Шуудан үйлчилгээний газар, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК, “Багануур Азза” ТӨХК, Үүрэн холбооны операторууд, Даатгалын байгууллагууд, ШТСтанцуудын ажилтан албан хаагчидтай уулзан 2018 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлаа танилцууллаа.
Нийт 376 ажилтан, албан хаагчид оролцлоо.

БЗӨБЦТС ТӨХК-ий Багануур салбарын ажилчдын зүгээс
-Утаа ихсэж байгаатай холбоотой арга хэмжээ авах,
-Гэр хорооллын айлуудын гудамж хашааны үзэмжийг сайжруулах, жишиг гудамжтай болгоход анхаарах,
-3-р хорооны 102 дугаар байрны чиглэлд засмал зам бий болгох зэрэг санал хэллээ.

Хилийн инженер техникийн 0252-р тусгай ангийн алба хаагчдын зүгээс
-“Хилчин” хорооллын байрны дээврийн засвар болон гадна фасадыг засварлах,
-Цахилгаан хангамжийн асуудлыг сайжруулж өгөхыг хүслээ.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.