Дүүргийн 5 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Хуралдаанд дүүргийн удирдлагууд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, болон хорооны 195 иргэн оролцлоо.

Хурлаар дараах 5 асуудлыг хэлэлцсэн.
Иргэдийн Нийтийн Хурлын 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан танилцуулах
2. Хорооны Засаг дарга Ач элбэрэл ӨЭМТөв, Цагдаагийн хэсгийн 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх
3. ИТХ-аас орон сууц, гэр хорооллын айл өрхүүдийн дунд хийсэн судалгааны тайлан
4 Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир цаг үеийн мэдээлэл
5. УИХ-ын гишүүн Сү.Батболдын тойрогт хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн.
Хорооны Засаг даргын 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэж иргэд “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” дүгнэлт өглөө.
Иргэдийн нийтийн хуралд ХХҮХ, Тээвэр зохицуулалтын алба, Цагдаагийн хэлтэс, Багануур тохижилт” ОНӨААТҮГ-ын дарга, төлөөллүүд оролцож иргэдийн асуултад хариулт өглөө.
Энэ үеэр тус хорооноос сонгогдсон УИХ-ын гишүүн Сү.Батболдын зүгээс хорооны ахмадуудад гарын бэлгийг өгсөн юм.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.