Дүүргийн удирдлагын зөвлөлийн хурал боллоо.

 

“Их чонос” ХХК-ий “Зам зуур” зоогийн газар, “Мини макс” ХХК-ий “Багануур зоог” баар, “Багануур” минимаркет зэрэг газрын архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч сунгуулах тухай хүсэлтийг Засаг даргын Тамгын газарт ирүүлсний дагуу сунгах эсэх асуудлыг дүүргийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

ЗДТГ-ын ДБҮҮХ-ийн худалдаа, нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн Б.Анхзаяа тухайн 2 компаний үйл ажиллагааг танилцуулж удирдлагын зөвлөлийн гишүүд, Хороодын Засаг дарга нар, мэргэжлийн байгууллагуудын албан хаагч, дарга нар дээрх 2 компанид цаашид анхаарах, хийж хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг чиглэл өгч олонхийн саналаар “Их чонос” ХХК, “Мини макс” ХХК-ий тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатайгаар сунгах шийдвэрийг гаргалаа

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.