Өнөөдөр Удирдлагын зөвлөл хуралдлаа.

 

Хурлаар “Их чонос” ХХК-ий “Зам зуур” зоогийн газар мөн “Мини макс” ХХК-ий “Багануур зоог” баар, “Багануур” минимаркетийн архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг хэлэлцлээ.

Удирдлагын зөвлөлийн гишүүд, мэргэжлийн байгууллагууд дээрх 2 компанид цаашид анхаарч ажиллах, хийж хэрэгжүүлэх ажлын талаарх үүрэг чиглэл өгч удирдлагын зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар “Их чонос” ХХК, “Мини макс” ХХК-ий тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатай сунгах шийдвэрийг гаргалаа.