БАГАНУУР ДҮҮРГИЙН 2019 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Багануур дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний

өдрийн ээлжит XVII дугаар хуралдааны 06

дугаар тогтоолын хавсралт

 

БАГАНУУР ДҮҮРГИЙН 2019 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 НЭГ. ГАЗРЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БҮЛЭГ

 

Хэрэгжүүлэх ажил Хариуцах  байгууллага Хугацаа Төлөвлөгөөнд тусгах үндэслэл болон

санал ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага

0 1 2 3 4
1.1 Хууль эрх зүйн  хүрээнд хийх ажлууд
1. Багануур дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх Газрын алба I-IV улиралд Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 1.3 дах заалт
2. Дүүргийн нутаг дэвсгэрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар, газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” тогтоолын төслийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах Газрын алба I-IV улиралд Газрын тухай хууль,

Засгийн газрын 2018 оны

182 дугаар тогтоол

3. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль хэрэгжүүлэх хүрээнд иргэдэд мэдээлэл хийж үйл ажиллагаагаа сурталчлах ажлыг зохион байгуулах Газрын алба I-IV улиралд Газрын тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль
1.2  Хот байгуулалт, газар зохион байгуулалтын чиглэлээр хийх ажлууд
4. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг цахимаар болон зурган хэлбэрээр сурталчилж, газар ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэх үйл ажиллагааг нээлттэй ил тод болгоно Газрын алба I-IV улиралд Газрын тухай хууль, Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 1.5 дахь заалт
5. Дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Явган хүний зам” аяныг зохион байгуулах, хөрөнгө оруулалтын ажил, тохижилтийн ажилд хамтран оролцох Газрын алба II-III улиралд Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” 863 дугаар захирамж
6. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын балансад бүртгэлтэй барилга байгууламжийн доорх газрын бүртгэл, баталгаажилтын ажлыг зохион байгуулах Газрын алба I-IV улиралд Газрын тухай хууль,

Засгийн газрын 2018 оны

182 дугаар

7. 2-р хорооны хаягжилтын зураг боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх Газрын алба I-II  улиралд Хаягжуулалтын ажлын хүрээнд
8. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг газар эзэмшигчдэд гаргаж өгөх, захиалгат хянан баталгаа хийлгэх эзэмшигчдийн бүртгэл хөтлөх Газрын алба I-IV улиралд Газрын тухай хууль, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоол
9. Дүүргийн нутаг дэвсгэр дэх өвөлжөөний газрын эрхийг баталгаажуулах ажлыг үргэлжлүүлж мал бүхий иргэдийн асуудлыг шийдвэрлэх Газрын алба I-IV улиралд Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 1.5 дах заалт
10.  “Газрын тухай” хууль, “Газрын төлбөрийн тухай” хууль, газар эзэмшүүлэх гэрээний холбогдох зүйл, заалтыг зөрчсөн газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгаа гаргаж мэдэгдэл хүргүүлэх, зөрчлийг арилгах арга хэмжээ авах, газар эзэмших, ашиглах эрхийг цуцлах үйл ажиллагааг зохион байгуулах Газрын алба I-IV улиралд Газрын тухай хууль,

Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 1.5 дах заалт

11. Иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй илүү талбай нь бусдын газар эзэмшилтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчихөөргүй, газар ашиглалтын бүсчлэлтэй уялдаж байгаа тохиолдолд тухайн иргэн, хуулийн этгээдийн саналыг үндэслэн захиргааны хариуцлага тооцож, ашиглаж буй илүү талбайн хэмжээг нэмж эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх Газрын алба

Мэргэжлийн хяналтын хэлтэс

I-IV улиралд Газрын тухай хууль

 

12. 2-р хорооны Улаан ухаа хэсэгт фермерийн зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрыг Хужирт хэсэгт нүүлгэн шилжүүлэх асуудлыг зохион байгуулж шийдвэрлэх. Газрын алба

ДБҮҮХэлтэс

I-IV улиралд Газрын тухай хууль

 

13. 4-р хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд эзэмшүүлэх газрын байршлыг тогтоож хэсэгчилсэн төлөвлөлт хийлгэж зохих шатны байгууллагаар батлуулах ажлыг зохион байгуулах Газрын алба

ДБҮҮХэлтэс

I-IV улиралд Газрын тухай хууль

 

1.3 Газар өмчлөлийн чиглэлээр хийх ажлууд
14. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах Газрын алба жилдээ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль
15. Хорооны хэсгийн ахлагч нарт газрын харилцааны чиглэлээр сургалт зохион байгуулж хамтран ажиллах Газрын алба Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль
16. Цахим хэлбэрээр өмчлүүлсэн газрын шийдвэр олгох Газрын алба Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль
17. Дүүргийн 81 иргэнд 3.8 га газрыг өмчлүүлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэх Газрын алба Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль
1.4 Газрын кадастрын чиглэлээр хийх ажлууд
18. Ланд менежер програм хангамжийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж дундын мэдээллийн санг хөтлөх Газрын алба жилдээ Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын А/151, Улсын бүртгэлийн ерөнхий газрын А/108 хамтарсан тушаал
19. Дүүргийн нутаг дэвсгэр дэх геодезийн байнгын хатуу цэг тэмдэгтийн бүртгэл судалгааг сайжруулах, хяналт тавих ажлыг зохион байгуулах, нөхөн сэргээх ажлыг эхлүүлэх Газрын алба жилдээ Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, Геодези, зурагзүйн тухай хууль
20. Дүүргийн нутаг дэвсгэрт төмөр зам, авто зам, инженерийн байгууламж, шугам сүлжээний газар, түүний хамгаалалтын бүсийн зураглалыг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж мэдээллийн санд бүртгэх Газрын алба, инженерийн байгууллага жилдээ Инженерийн байгууламж, шугам сүлжээний газрын аюулгүй ажиллагааг хангах
1.5 Газрын төлбөр, үнэлгээний чиглэлээр хийх ажлууд
21. Дүүргийн нутаг дэвсгэрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар, газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” тогтоолыг үндэслэн газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулах ажлыг зохион байгуулах Газрын алба жилдээ Газрын тухай хууль

Газрын төлбөрийн тухай хууль

22. Газрын төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх Газрын алба жилдээ Газрын тухай хууль

Газрын төлбөрийн тухай хууль

23. Урьд оны үлдэгдлийг бүрэн барагдуулах ажлыг зохион байгуулах Газрын алба жилдээ Газрын тухай хууль

Газрын төлбөрийн тухай хууль

 ХОЁР.ХОТ БАЙГУУЛАЛТ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮЛЭГ

 2.1 ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ЭЗЭМШҮҮЛЭХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ

 

Хороо Газрын байршил Иргэний тоо Газрын хэмжээ

/га/

Зориулалт Хариуцан хэрэгжүүлэх байгууллага
2.1.1 Ахуйн хэрэгцээний зориулалтаар:
1. 2-р хороо Хужирт хэсэг 53 3.71 Гэр бүлийн хамтын хэрэгцээний Газрын алба
2. 3-р хороо Талын толгой 24 1.44 Гэр бүлийн хамтын хэрэгцээний Газрын алба
3. 3-р хороо Хилчин 6 0.36 Гэр бүлийн хамтын хэрэгцээний Газрын алба
4. 5-р хороо Нарийн нуур 24 1.68 Гэр бүлийн хамтын хэрэгцээний Газрын алба  
2.1.2 Зуслангийн зориулалтаар:
5. 3-р хрооо Талын толгой 50 5.0 Зуслан ЗДТГ, Газрын алба

 2.2  ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНЭЭС БУСАД ЗОРИУЛАЛТААР

ШИНЭЭР ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ

 

Хороо Эзэмшүүлэх хэлбэр Эзэмшүүлэх, ашиглуулах

газрын байршил

Газрын хэмжээ Зориулалт Санал ирүүлсэн иргэн, хуулийн этгээд  
0 1 2 3 4 5 6
2.2.1  Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд:  
1. 1-р хороо Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд Хэрлэн худалдааны төвийн зүүн талд 95 м2 Төрийн үйлчилгээ Газрын алба
2. 1-р хороо Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд ЗДТГ-ын баруун талд 17524 м2 Цэцэрлэгт хүрээлэн ЗДТГ, Газрын алба
2.2.2  Нийгмийн үйлчилгээний чиглэлээр:  
3. 1-р хороо Дуудлага худалдаа Цагдаагийн хэлтсийн барилгын хойно 1000 м2 Хүүхэд хамгааллын хөгжлийн төв байгуулах Газрын алба
2.2.3  Худалдаа үйлчилгээний зориулалтаар:  
4. 2-р хороо Дуудлага худалдаа Нуурын гандангийн урд 2000 м2 Худалдаа үйлчилгээний Газрын алба
5. 3-р хороо Дуудлага худалдаа Капитал банкны урд талд   700 м2 Худалдаа үйлчилгээний Газрын алба
2.2.5  Үйлдвэрийн зориулалтаар:  
6. 2-р хороо Дуудлага худалдаа Жижиг дунд үйлдвэрийн бүс 2000 м2 Жижиг дунд үйлдвэрийн Газрын алба
7. 2-р хороо Дуудлага худалдаа Жижиг дунд үйлдвэрийн бүс 1000 м2 Жижиг дунд үйлдвэрийн Газрын алба
2.2.6  Хөдөө аж ахуйн зориулалтаар:  
8. 5-р хороо Дуудлага худалдаа Нарийн нуур 3 га Төмс, хүнсний ногоо тариалах Газрын алба
9. 5-р хороо Дуудлага худалдаа Нарийн нуур 0.6 га Хүлэмжийн аж ахуйн Газрын алба

 Багануур дүүргийн Газрын алба

ИРГЭН ТА ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЛИЙН ДООРХ ХЭЛБРЭЭР АВНА УУ.

ЦАХИМ ХУУДАС:                                                                        ЛАВЛАХ УТАС: –  7021-22-55 –  7021-24-50

E-МЭЙЛ ХАЯГ:

Baganuur.gazar@yahoo.com

Leave a Reply