УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Зөвлөгөөний эхэнд өнгөрсөн 14 хоног өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт болон дүүргийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Шуурхай зөвлөгөөн зохион байгуулах журам”-ыг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа.

ДБҮҮХ-ийн дарга Б.Эрдэнэчимэг Гахайн мялзан өвчинтэй холбоотой хийсэн тандалт хяналтын талаар мэдээлэл хийсэн. Үүний хүрээнд худалдаа, үйлчилгээ, эрхлэгч-16 объект, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч-8 объект, гахайн аж ахуйн эрхлэгч-7 объектод 2 ажлын хэсэг хяналт хийсэн байна.

МХХ-ээс өнгөрсөн 14 хоногт урьдчилан сэргийлэх-71, төлөвлөгөөт бус-2 шалгалтыг хийж 32 зөрчил илрүүлэн 24 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ.

Цагдаагийн хэлтэст иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 78 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад өсөлт бууралтгүй, Үүнээс: Гэмт хэргийн шинжтэй 22 бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 7 нэгжээр буюу 46,6 хувиар өссөн, зөрчлийн шинжтэй 56 гомдол мэдээлэл нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 7 нэгжээр буюу 11,1 хувиар буурсан байна.

Дүүргийн хэмжээнд ахуйн хүрээний гал түймрийн-1, аврах ажиллагааны-1 дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн талаар мэдээллийг ОБхэлтсээс мэдээллээ.

Өнөөдрийн шуурхай хуралдааны үеэр “Биеийн тамир спортын хороон”-оос биеийн тамир, спортын үйлчилгээг хамт олон иргэдэд хүргэх ажлыг амжилттай зохион байгуулсан “Багануур сувилал” ХХК, “Багануур-Ус” ОНӨААТҮГ, Эрүүл мэндийн төв, Иргэдийн спортын их наадамд хорооны иргэдийг идэвхтэй оролцуулсан 5 хороонд тус бүр спортын хэрэгслийг гардуулан өглөө.

Зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг даргаас ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг даалгавар өглөө.