ХОРООДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

1-р хорооны ИНХ 2018.01.21-ний өдөр 11.00 цагт Соёлын ордонд зохион байгуулагдлаа. Уулзалтад ДИТХ-ын дарга С.Даваасүрэн тус хорооноос ДИТХ-д сонгогдсон төлөлөгчид, дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баттүшиг нар оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.

Засаг даргын орлогч Т.Отгонболд 2018 онд дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил болон 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл хийсэн ба иргэдийн нийтийн хуралд 350 иргэд оролцож санал хүсэлтээ илэрхийллээ.