ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГААС  2018 ОНД ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ БОЛОН 2019 ОНД ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨӨД БАЙГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

 

 

Дүүргийн төр захиргааны байгууллагаас өнгөрсөн онд хийсэн ажлын тайлангаа иргэдэд танилцуулж, тэдний санал, хүсэлтийг хүлээн авч ажилладаг  уламжлалтай бөгөөд энэ онд орон нутагт хөрөнгө оруулалтаар хийгдсэн болон хийгдэх ажлын талаар танилцуулах зорилго тавьж ажиллаж байгаа билээ.  Тэгвэл өнөөдрийн байдлаар 1,3 хорооны  415 иргэд болон 138, 235-р цэцэрлэг, Цагдаагийн хэлтэс, Усан спорт боулингийн төв, Нийгмийн даатгалын хэлтсийн 145 ажилтан албан хаагчдад  2018 онд дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил болоод энэ жил хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг танилцуулахын зэрэгцээ иргэдийн сонирхсон асуултад албаны хүмүүс хариулт өгч,  санал хүсэлтийг  хүлээн авч ажиллаж  байна.