БАГАНУУР ДҮҮРГИЙН ХҮНСНИЙ ХУДАЛДАА, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАЗРУУДАД ХИЙГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ДҮНГИЙН ТУХАЙ / 1 ДҮГЭЭР АЖЛЫН ХЭСЭГ/

 

“Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд гахайн мах, түүхий эдийг ашиглаж хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллалаа.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ыг хүртэлх хугацаанд Засаг даргын Тамгын газраас 1 албан хаагч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс нийт 4 албан хаагч /3 улсын байцаагч, 1 жолооч/, Цагдаагийн хэлтсийн 1 албан хаагч, Онцгой байдлын хэлтсийн 2 албан хаагч, “Алтан бэлчир” мал эмнэлгийг 1 ажилтан нийт 9 хүний хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтын хугацаанд нийт давхардсан тоогоор 33 объектод хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 184.4 кг, 2234900 төгрөгийн үнэ бүхий гахайн мах, махан бүтээгдэхүүнийг лацдаж битүүмжилж, лацны бүрэн бүтэн байдалд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна.
Шалгалтын явцад 2 нэр төрлийн “Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаалалтад тавигдах шаардлага”, “Гахайн африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” сэдэвт зөвлөмж, мэдэгдлийг тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хэвлэл мэдэээллийн хэрэгслээр зөвлөмж, сэрэмжлүүлэг, хяналт шалгалтын мэдээг хүргэж ажиллаж байна. Мэдээг өдөр бүр Нийслэлийн шуурхай албанд утсаар өгч байна.