“Гахайн гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамж, “Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Багануур дүүргийн 2 дугаар ажлын хэсгийн  хяналт шалгалт дүнгийн тухай:

Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Цагаан тун эрдэнэ”, “Алтан бэлчир” мал эмнэлэгтэй хамтарсан хяналт шалгалтыг дүүргийн нутаг дэвсгэрт гахайн аж ахуй эрхэлж буй аж ахуй нэгж, иргэн болон гахайн мах худалдаалдаг хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлийн газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтын хүрээнд ажлын 2-р  хэсэг дүүргийн гахайн аж ахуй болон хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлийн объектуудад тус бүр 6 хүний бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтыг хийсэн.

Шалгалтад гахайн аж ахуй эрхэлдэг 3 аж ахуйн нэгж, 2 иргэний нийт 76 гахай, хүнсний худалдааны 16, хоол үйлдвэрлэлийн 6 нийт 29 объект хамрагдсан ба шалгалтын явцад “Гахайн африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай”, “Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаалтад тавигдах шаардлага” сэдэвт зөвлөмж мэдэгдлийг нийт 29 ширхэгийг тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гахайн аж ахуй эрхлэгчдийн хашаа хороо, гахайн байранд ариутгал халдваргүйтгэл хийлгэн ажилласан.

 

Үүнд: “Их чонос” ХХК-ий 1 гахайны 50 м2 , Хорих 427 дугаар ангийн 42 гахайны 500 м2, Хилийн цэргийн 0252-р ангийн 5 гахайны 300 м2, 3-р хорооны иргэн Г.Баясгалангийн 2 гахайны 10 м2, 3-р хорооны иргэн Д.Жаргалсайханы 26 гахайны 500 м2 талбай бүхий талбай бүхий гахайн байр, хэвтэр, тэжээлийн хашааг Hi-Cop 1:1500 уусмалаар шүрших аргаар ариутгасан. Мөн гахайн байрны орох гарах үүдний орчимд хлорын шохойгоор нэвчүүлсэн дэвсгэр гишгүүр хийж ажилласан.

 

 

Хяналт шалгалтад хамрагдсан худалдаа, хоол үйлдвэрлэлийн газрууд нь гахайн махыг  “Меркури”, “Барс” зах, “Гранд пиглет” ХХК-аас татан авдаг бөгөөд  амталсан гахайн махыг “Үнэн буян”, “Өөдлөн дэвжих” ХХК-ууд тээвэрлэн ирж борлуулж байна.

Шалгалтын явцад “Гахайн африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай”, “Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаалтад тавигдах шаардлага” сэдэвт зөвлөмж мэдэгдлийг тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч Мал эмнэлгийн ажилтан тухай бүр ариутгал халдваргүйтгэл хийж ажиллалаа.

“Мини макс” ХХК-ий 6 торойны 50 м2, 3-р хороо иргэн Ч.Энхбилэгийн 10 гахайны 1000 м2 талбай бүхий гахайн байр хэвтэр тэжээлийн хашааг Hi-Cop 1:1500 уусмалаар шүрших аргаар ариутгасан. “Цагаан тун-Эрдэнэ” мал эмнэлгийн малын эмч С.Сарантуяа, ариутгагч Б.Баяр-Эрдэнэ  нар дүүргийн нутаг дэвсгэрт байгаа нийт 4 аж ахуйн нэгж, 3 иргэний 92 гахайд эрүүл мэндийн үзлэг  тандалт хийн ажилласан.

Ариутгал халдваргүйтгэлийг 2370 м2 талбай бүхий гахайн байр, хэвтэр, тэжээлийн хашааг Hi-Cop 1:1500 уусмалаар шүрших аргаар хийж ажилласан.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.