Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт,шинжилгээ хийж үнэлэх ажлын хэсэг өнөөдөр Багануур дүүрэгт ажиллалаа.

 

Тус ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ахалж байгаа бөгөөд ажлын хэсэг төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулах, өндөржүүлэх, болон хүндрэл бэрхшээлийг арилгаж иргэдэд түргэн шуурхай үйлчлэн төрийн ажил үйлчилгээнд чанарын ахиц дэвшлийг шат дараатай хэрхэн гаргаж байгаад үнэлэлт өгөн, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бодлогын зорилтууд болон тогтоол шийдвэрийн биелэлтийг хэрхэн хангаж байгаа, Мэдээллийн ил тод байдлыг хангах зэргийг  шалгасан юм.

Leave a Reply