Ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ.

Дүүргийн хамрах хүрээний байгууллагад Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2018 оны мэдээллээ байршуулсан байдалд сар, улирал бүр дотоод хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж, Сангийн яам болон НДАА-нд улирал бүр нэгдсэн мэдээ өгсөн ба дүүргийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд  2 удаа танилцуулсан. Дүүргийн ИТХ, ТББ-аас зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголд “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг дүүргийн иргэдэд  өглөө.

 

Нийслэл дэх Төрийн аудитын газраас “Шилэн дансны хууль”- ийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын дүгнэлтээр Багануур дүүрэг зөрчилгүй гэсэн дүгнэлт авсан.