Дотоод аудитын албаны 2018 оны төлөвлөгөөт бус хяналт шалгалт

 

Төсвийн ерөнхийлөн захирагчийн үүрэг болгосон буюу тусгайлсан төлөвлөгөөт бус хяналт, шалгалтууд:

Жилийн эцсийн байдлаар  ТЕЗ-ийн захирамжаар үүрэг болгосон тусгайлсан  аудитын ажил 2, Сангийн яамны нэгдсэн удирдамжийн дагуу 1 нийт 3 төлөвлөгөөт бус хяналт, шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.   Үүнд:

  1. МУ-ын Сангийн яамны нэгдсэн удирдамжийн дагуу дүүргийн Татварын хэлтсийн 2016, 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэн нийт                       400,9 сая.төгрөгийн /тайлагнал, бүртгэл тооцооллын 29,4 сая.төгрөг, маргаантай холбоотой 371,5 сая.төгрөг/-ийн зөрчлийг илрүүлж, цаашид давтан гаргахгүй байх зөвлөмжийг хүргүүлэн ажлын тайлан буюу шалгалтын тэмдэглэлийг Сангийн яаманд өгч нэгтгүүлэн, тухайн байгууллагад хүргүүлж ажиллалаа.
  2. Дүүргийн Засаг даргын үүрэг болгосноор “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 2018 оны 1-р сарын НДШ-ийн гүйлгээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж Төрийн сангийн шинэчлэлтэй холбоотой саатлаас болж 2-р сар дуустал дансны хуулга гарахгүй байснаас сургуулийн сар бүрийн төсвийн зарлагын гүйцэтгэлийн мэдээний эцсийн үлдэгдлийн дүн дансны хуулгын дүнгээс зөрүүтэй гарсан зөрчлийг илрүүлэн удирдлага болон  холбогдох албан хаагчдад танилцууллаа.
  3. Засаг даргын 2018 оны А/222 дугаар захирамжийн дагуу дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр 2015 онд хийгдсэн “Гүн галуутай” гудамжны явган хүний зам талбайн тохижилт”-ын ажилд хяналт шалгалт хийж шалгалтаар төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, гэрээ хэрэгжүүлэх ажлыг хариуцлагагүй зохион байгуулж, талууд биелэлтийг үнэн зөв хангаж ажиллаагүй зэрэг зөрчлийг ирүүлсэн. Илэрсэн асуудлын талаар дүгнэлт, зөвлөмж гаргаж дүүргийн Засаг даргын удирдлагын зөвлөлд танилцуулаад байна.