Төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойр боллоо.

Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь:
-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл
-Хуулийн этгээдийн улсын бүртгэл
-Иргэний улсын бүртгэлийг цогцоор нь хүргэдэг цорын ганц дүүрэг юм.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хэмжээнд хэрэгжиж байгаа багц хууль, “Ухаалаг Засаг” төслийн хүрээнд Улсын бүртгэлийн үйлчилгээг анхан шатны нэгж дээр хэрэгжүүлэх зорилгоор дүүргийн Бүртгэлийн хэлтэс Засаг даргатай хамтран хэлтсийн болон хороодын Улсын бүртгэгч нарыг зөөврийн компьютерээр хангалаа.

Ингэснээр иргэд Улсын бүртгэлийн хэлтсээс авах үйлчилгээг харьяа хорооноос авах бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулж байгаа юм.

Мөн Багануур дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “Хороодыг шилэн кабелийн сүлжээнд холбоно”, “Иргэний шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг хороодод шилжүүлнэ” гэсэн 2 заалт оны эхэнд бүрэн хэрэгжлээ.