2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 31-НЫ ӨДӨР ДҮҮРГИЙН ШИНЭ ЖИЛИЙГ “АЗ ЖАРГАЛТАЙ БАГАНУУР” СЭДЭВ ДОР ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

 

Үйл ажиллагаа Санта өвөөгийн бүжгээр эхэлсэн ба Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир иргэддээ мэндчилгээ дэвшүүллээ.

“АЗ ЖАРГАЛТАЙ БАГАНУУР” сэдэвт шинэ жилийн баярын үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, байгууллага аж ахуйн нэгжийн хамт олон иргэд оролцлоо.

Энэ үеэр байгууллагууд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн ба өөрсдийн нэрэмжит бэлгийг гардуулан өглөө.

Багануур дүүрэг 2018 оныг Боловсролын хөгжлийг дэмжих жил болгон зарлаж “Оюунлаг хүүхэд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн, Шатар  тоглож сурах хөдөлгөөн өрнүүлж Нийслэлийн шилдэг бүтээлийн БАТЛАМЖ гардсан юм. Мөн сурагчдын сурлагын амжилт, чанарыг сайжруулан, 400:400 журмыг хэрэгжүүлэн багш сурагчдаа урамшуулан шагнаж Улс, нийслэлийн амжилтаа ахиуллаа.

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 2,7 дахин нэмэгдүүлж их бүтээн байгуулалт болох 320 хүүхдийн суудалтай бага сургуулийг ашиглалтад оруулж “Оюуны эрин” цогцолбор сургуулийг байгууллаа.

Тив , дэлхийн аварга тамирчид төрөн гарч, өсвөр үеийн 2800 шатарчин бэлтгэж нийслэлийн шилдэг бүтээлийн эзэд болсон төдийгүй Эрүүл мэндийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, 3 дахь шатлалын үйлчилгээг нэвтрүүлсэн зэрэг олон олон амжилтаар 2019 оны угтаж байна.

НИЙТ БАГАНУУРЧУУДДАА ШИНЭ ОНЫ МЭНДИЙГ ХҮРГЭЖ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.

Leave a Reply