ГХУСАЗСЗ-өөс 2018 оны 12-р сарын 27-ны өдөр зөвлөлийн ажил арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцож ажилласан албан хаагчдыг шагнаж урамшуулах урамшууллаа.

Багануур дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2018 онд иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулан ажилласан.
Үүний хүрээнд ГХУСАЗСЗ-өөс 2018 оны 12-р сарын 27-ны өдөр зөвлөлийн ажил арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцож ажилласан албан хаагчдыг шагнаж урамшуулах урамшууллаа.
Үүнд:
1-р хорооны ИНХ-ын дарга бөгөөд ГХУСАЗДЗ-ийн дарга Х.Оргодол
5-р хорооны хамтарсан багийн дарга бөгөөд Засаг дарга Б.Мөнх-Учрал
“Усан спорт Боулингийн төв”-ийн дарга Б.Олонтүмэн, “Багануур Сувилал” ХХК-ий захирал О.Батмөнх
Цагдаагийн хэлтсийн дэд ахлагч Н.Ганхүү нар шагнагдлаа.
 
Мөн ГХУСАЗСЗ-өөс Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч нарт 4 иж бүрэн компьютер, 3 үйлдэлт өнгөт принтер согтуурал шалгагч тандагч багаж 8 ширхэг, гар станц 6 ширхэг, торгууль оногдуулах багаж төхөөрөмж 1 ширхэг зэргийг гардууллаа.

Leave a Reply