УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

Өнгөрсөн 14 хоногт Цагдаагийн хэлтэст Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 134 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 21 хоногоос 22 нэгжээр буюу 14,1 хувиар буурсан. Үүнээс:Гэмт хэргийн шинжтэй 17 бүртгэгдсэн нь өмнөх 21 хоногтой харьцуулахад 16 нэгжээр буюу 48,4 хувиар, зөрчлийн шинжтэй 117 гомдол мэдээлэл нь өмнөх 21 хоногтой харьцуулахад 6 нэгжээр буюу 4,8 хувиар тус тус буурсан байна.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс өнгөрсөн 21 хоногт гал түймрийн дуудлагагүй, ослын дуудлага 1 хүлээн авч ажилласан байна. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, Хэрлэн голын Чулуутын гарамд “FUSA” маркийн ачааны авто машин /10тн ачаатай/ голын мөс цөмөрч гарч чадахгүй байна гэсэн дуудлага, мэдээллийн дагуу 9 алба хаагч 1 авто машинтайгаар татан гаргах ажиллагааг зохион байгуулж гаргажээ.

Мэргэжлийн хяналтын хэлтэс нь урьдчилан сэргийлэх хяналт 88, төлөвлөгөөт бус шалгалт 4, гүйцэтгэлийн хяналт 2 хийж, илрүүлсэн зөрчил, дутагдал 72, арилгуулсан 54, албан шаардлага 6-г 61 заалттай гаргасан. Акт 1-г үйлдлээ. Улсын байцаагчийн дүгнэлт 8, улсын байцаагчийн 3 зөвлөмж гаргасан. 300.0 мянган төгрөгийн торгууль ногдууллаа. Шошгололтын шаардлага хангаагүй 3 нэр төрлийн 18300 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг татан авхууллаа. Зөрчлийн тухай хуулийн дагуу 2 хүнд 100 мянган төгрөгний торгууль оногдуулав. Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний 68 сорьцыг шинжилгээнд хамруулан ажилласан байна.

Leave a Reply