ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА, ХҮМҮҮСИЙГ ШАЛГАРУУЛАХ “BAGANUUR AWARDS-2018” ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО.

 

Үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, төр захиргааны болон БААН-ын удирдлагууд оролцсон. Шилдгүүдийн тодруулах, шагнал гардуулах ёслолын ажиллагаанд  МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын дарга МУГЖ Г.Эрдэнэбат, Буриад улсын ардын жүжигчин Н.Мөнхзул, ДБЭТ-ын дуучин н.Цэрэннадмид, Консинанс хамтлаг ая дууны дээжээ өргөлөө.

  1. Оны тэргүүний төрийн байгууллагаар:
    – “Нийгмийн даатгалын хэлтэс”
    2. Оны тэргүүний төрийн үйлчилгээний байгууллагаар:
    – “241-р цэцэрлэг”
    3. Оны тэргүүний үйлдвэр аж ахуйн газраар:
    – “Багануур дулааны станц ТӨХК”
    4. Оны тэргүүний аж ахуйн нэгжээр:
    – “Ирвэс” ХХК
    5. Оны тэргүүний иргэний нийгмийн байгууллагаар:
    – “Хайр ба талархал” ТББ
    6. Оны шилдэг бүтээн байгуулалт:
    – “Оюуны Эрин Цогцолбор сургууль” (320 хүүхдийн хичээлийн байр)
    7. Оны шилдэг иргэнд ээлтэй үйлчилгээ:
    – “Багануур сувилал ХХК” (сувиллын тусламж үйлчилгээ)
    8. Оны шилдэг бүтээгдэхүүн:
    – Б.Манлайбаатар арьс ширэн эдлэл үйлдвэрлэл
    9. Оны шилдэг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллагаар:
    – “Багануур ХК”
    10. Оны тэргүүний төрийн жинхэнэ албан хаагч:
    – Ж.Сарантуяа МХХ-ийн эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч
    11. Оны тэргүүний боловсролын ажилтан:
    – Я.Оюунгэрэл “Гүн галуутай” цогцолбор сургуулийн физикийн багш
    12. Оны тэргүүний эрүүл мэндийн ажилтан:
    – О.Оюунчимэг “Эрүүл мэндийн төв” мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний их эмч
    13. Оны тэргүүний соёл урлагийн ажилтан:
    – Б.Балжинням “Боловсрол” цогцолбор сургуулийн хөгжмийн багш
    14. Оны тэргүүний санхүүгийн ажилтан:
    – Ц.Энхцэцэг “ Багануур дулааны станц ТӨХК-ий санхүү борлуулалтын хэлтсийн дарга
    15. Оны тэргүүний инженер техникийн ажилтан:
    – Я.Оюунцэцэг “БЗӨБЦТС ТӨХК-ий Багануур салбар”-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер
    16. Оны тэргүүний худалдаа, нийтийн хоол, ахуй үйлчилгээний ажилчин:
    – Ү.Батдэлгэр “Багануур сувилал ХХК”-ий тогооч
    17. Оны тэргүүний тамирчин:
    – Д.Отгонбаатар “Боловсрол” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш, пауэрлифтингийн спортын мастер
    18. Оны тэргүүний үйлчилгээний ажилчин:
    – Ш.Лхагвасүрэн “Багануур тохижилт ОНӨААТҮГ”-ын нийтийн эзэмшлийн зам талбайн үйлчлэгч
    19. Оны тэргүүний сурагч
    – Х.Маргад “Сод” сургуулийн 9-А ангийн сурагч нар тус тус шалгарлаа.

 

Leave a Reply