Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Манай улсын нутаг дэвсгэрт эрт дээр үеэс ашигт малтмалыг олборлон боловсруулж байсан түүхтэй боловч 1922 онд Налайхын уурхайг улсын мэдэлд авснаар орчин үеийн уул уурхайн салбарын үүсэл хөгжлийн эх суурь тавигдсан гэж үздэг байна.
Тэр дундаа Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг энэ жил түүхт 40 жилийн ойтойгоо золгосон “Багануур” ХК өнөөдөр “Уурхайчдын ажилтны баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлж баярын хурлыг зохион байгууллаа.
Баярын хуралд дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд энэ үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан уурхайчдыг салбарын шагналаар шагнаж урамшууллаа.
Дүүргийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр П.Жаргалсайхан, М.Нармандах, Д.Батболд, Ж.Чулуунцэцэг, Х.Сайнбилэг нарыг
Засаг даргын “Баярын бичиг”-ээр Ц.Батбаяр, Ө.Батболд, Э.Энхтөр, Ц.Болдбаатар, С.Мөнхжаргал нарыг
Мөн инженер техникийн ажилтнууд өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан “ЭШ-10/70 экскаваторын шанага үйлдвэрлэх төсөл”-ийг анх удаа амжилттай хэрэгжүүлсэнд талархан дүүргийн төр захиргааны байгууллагын зүгээс “ӨРГӨМЖЛӨЛ” мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жилийн ойн мэндийг салбарын үе үеийн уурхайчиддаа хүргэе.
УУРХАЙЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ.

Leave a Reply