ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ХАРШИЙН “ХҮСЛЭЭР ИРДЭГ ШИНЭ ЖИЛ” СҮЛД МОДНЫ НААДАМ БОЛЛОО.

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг харшийн сүлд модны наадам Засаг даргын дэргэдэх “ Бүжиг бүжиг” чуулгын авьяаслаг сурагчид “Нүүрэнтэйн багачууд” нутгийн бренд бүжгээрээ нээлээ.

Үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд оролцлоо. 2018 онд урлаг, сурлага, спортоороо манлайлсан манлайлагч 5 хүүхдийг шалгарууллаа.
“Шилдэг оюунлаг хүүхэд” номинацид 11 сурагч нэр дэвшсэнээс Х.Маргад
“Шилдэг манлайлагч хүүхэд” номинацид 5 сурагч нэр дэвшсэнээс Д.Дэжидгарав
“Шилдэг бүтээлч хүүхэд” номинацид 2 сурагч нэр дэвшсэнээс М.Цэнгүүн
“Шилдэг тамирчин хүүхэд”номинацид 10 сурагч нэр дэвшсэнээс Г.Зэв
“Шилдэг авьяаслаг хүүхэд”номинацид 12 сурагч нэр дэвшсэнээс Т.Төгөлдөр
Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нэрэмжит “Шилдэг хүүхэд” шагналаар Г.Мишээл нар тус тус шалгарлаа.
Монгол улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Хүслээр ирдэг шинэ жил” жүжгийн тоглолтыг хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад зориулан толилууллаа.

Leave a Reply