Газрын үнэлгээний бүсчлэлийн өөрчлөлтөд тусгах санал өгнө үү.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 тоот “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолоор газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр, итгэлцүүрийг хэрэглэх бүсийн хил заагийг тогтоож өгсөн. Энэ дагуу Багануур дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ны А/359 дугаар захирамжаар тус дүүрэгт газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр, итгэлцүүрийг хэрэглэх бүсийн хил, заагийг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг нь дүүргийн нутаг дэвсгэрт дагаж мөрдөх газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр, итгэлцүүрийг хэрэглэх бүсийн хил заагийн саналыг судалгаа, дүн шинжилгээний үндсэн дээр боловсруулж иргэд , аж ахуйн нэгж байгууллагаас саналыг авч тусгах зорилготойгоор ажиллаж байна. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж байгууллага газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр, итгэлцүүрийг хэрэглэх бүсийн хил заагийн саналд өөрсдийн саналаа тусгах боломжтой. Та бүхэн Багануур дүүргийн Газрын албанд хандаж өөрсдийн саналаа өгнө үү.
Газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр, итгэлцүүрийг хэрэглэх бүсийн хил заагийг шинэчлэх талаарх саналыг 11 дүгээр сард багтаан боловсруулж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох хороодод танилцуулан санал авч, тогтоолын төслийг өргөн барьж батлуулах юм. Багануур дүүргийн хувьд өмнө нь Газрын үнэлгээний 2 бүсчлэлтэй байсан бол шинэчлэсэн тогтоолоор гэр бүлийн хэроэгбүсэд хуваахаар төсөл хэлэлцэгдэж байна.