Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс оны шилдгүүдээ шалгарууллаа.

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 2018 оны хөдөлмөрийн тэргүүний болон шилдэг алба хаагчдад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Уг үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд оролцсон юм. Цагдаагийн хэлтэс нь 2018 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажилласан ба өмнөх оноос гэмт хэргийн тоог бууруулсан байна.

Энэ үеэр 2-р хорооны хэсгийн байцаагч С.Энхтүвшинг Засаг даргын “Жуух бичиг”-ээр, 5-р хорооны хэсгийн байцаагч Г.Батболдыг “Баярын бичиг”-ээр тус тус шагналаа.