Дүүргийн 4,5-р хорооны гэр хороололд анхны 320 хүүхдийн суудалтай бага сургуулийг хугацаанаас нь ѳмнѳ ашиглалтад орууллаа.

Багануур дүүрэг 2018 оныг Боловсролын хөгжлийг дэмжих жил болгон зарласан ба үүний хүрээнд олон талт ажил хийж хэрэгжүүлсэн. Хөрөнгө оруулалтын хамгийн том ажил болох 320 хүүхдийн суудалтай бага сургуулийн ажил байсан ба хугацаанаасаа өмнө ашиглалтад орж өнөөдөр тус сургуулийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийг үйл ажиллагаанд Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа, Боловсролын газрын дарга Л.Дашдэмбэрэл болон дүүргийн урирдлагууд оролцлоо.

Ингэснээр Багануур дүүргийн 4,5-р хорооны бага ангийн хүүхдүүд маань 2-3км явж сургуульдаа ирдэг байсан бол одоо гэртээ ойрхон сургуульдаа явах боломж бүрдлээ. Шинэ сургууль ашиглалтад орсноор сургуулийн ээлжийн коэффицент 1,6-д хүрлээ. Дүүргийн 3 дахь цогцолбор сургууль болох  “Оюуны эрин” сургууль ба 20 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий боллоо.

Анх 2016 онд дүүргийн ИТХ-ын тѳлѳѳлѳгчид Орон нутгийн хөгжлийн санд 500 саяыг суулгаж эхлүүлж бсан бол 2017 онд хотын дарга Су.Батболд 300 саяыг, 2018 онд УИХ-ын гишүүн Сү.Батболд 1 тэрбум, 2019 онд БСШУС-ын сайд Цогзолмаа, Сү.Батболд нар улсын тѳсѳвт 1,2 тэрбумыг суулгасан юм.

Leave a Reply