Засаг дарга Ц.Сандаг-Очир удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны үеэр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XX хуралдаанаар Төсөв санхүү, эдийн засгийн хорооны хурлын санал, дүгнэлтийг танилцууллаа.

Монгол улсын Их хурлаас Нийслэлийн 2019 оны төсвийн
1. Суурь орлогыг 725.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 273.0 тэрбум төгрөг байхаар,
2. Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн тэнцлийн ашгийн 40 хувь болох 289.1 тэрбум төгрөгийг Улсын төсөвт татан төвлөрүүлэхээр,
3. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг 2018 оны батлагдсан түвшнээс 10.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 26.5 тэрбум төгрөг байхаар,
4. Улсын тусгай шилжүүлгээр санхүүжих нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хөгжил, хамгаалал, газрын харилцааны салбарын нийт үйл ажиллагааны зардлыг 2018 оноос 43.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 398.3 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан зэрэг мэдээлэл хийлээ.

Leave a Reply