УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

 

Өнгөрсөн 14 хоногт Цагдаагийн хэлтэст Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 156 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 21 хоногоос 22 нэгжээр буюу 16,4 хувиар өссөн. Үүнээс: Гэмт хэргийн шинжтэй 33 бүртгэгдсэн нь өмнөх 21 хоногтой харьцуулахад 1 нэгжээр буюу 3,1 хувиар, зөрчлийн шинжтэй 123 гомдол мэдээлэл нь өмнөх 21 хоногоос 21 нэгжээр буюу 20,5 хувиар тус тус өссөн байна.
Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох, хулгайн зам маршрутад хяналт шалгалт зохион байгуулах мөн Дүүргийн нутаг дэвсгэрт хашаандаа тогтмол мал нядалдаг 8 айл өрх, худалдаалдаг газруудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулан ажилласан байна.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс өнгөрсөн 21 хоногт гал түймрийн 3 дуудлага хүлээн авч ажилласан. 2018.11.18-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын 2-р багийн Галуут хэсэгт барааны дэлгүүр шатсан, 2018.11.21-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2-р багийн” Аягын өвөр” газар нутагт УНГ-7912 улсын дугаартай “Ниссан санни” маркийн суудлын автомашин шатсан, 2018.11.28-ны өдөр дүүргийн 5-р хороо Нарийний 16-12 тоот байшингийн дотор хэсэг эд хогшлийн хамт шатсаныг тус тус унтраажээ.

Мэргэжлийн хяналтын хэлтэс нь 94 объектод шалгалт хийж 82 зөрчил илрүүлэн 34 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Мөн Хадгалах хугацаа дууссан 43 нэр төрлийн 682350 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг хураан авсан байна. Багануур дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас хүсэлтээр ирүүлсэн 36, улсын байцаагчид удирдамжийн дагуу авсан 8 дээжийн нийт 46 сорьцонд 180 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд чанар, стандарт, аюулгүй байдлын шаардлага хангаагүй сорьц илрээгүй байна.

Leave a Reply