Нягтлан бодох бүртгэлийн үзүүлэх сургалт, өдөрлөг зохион байгуулагдлаа

Санхүүгийн алба үүсч хөгжсөний 107 жилийн ойн хүрээнд Багануур ХК-ний санхүүгийн үйл ажиллагааг дүүргийн санхүү, бүртгэлийн ажилчдад сурталчлах, үзүүлэх сургалт, өдөрлөгийг ММНБИнститутын Багануур дах салбартай хамтран зохион байгууллаа. Ур арга хэмжээнд дүүргийн бүртгэл санхүү, эдийн засгийн нийт 100 гаруй ажилчид хамрагдсан бөгөөд урилгаар ММНБИнститутын гүйцэтгэх захирал Л.Энхамгалан, ММНБИнститутын ахлах багш, доктор Р.Дариймаа, лектор н.Цогжавхлан нар оролцож сонирхолтой лекц, мэдээ, мэдээлэл хүргэлээ. Мөн ММНБИнститутын “Хүндэт тэмдэг”-ээр Багануур ХК-ний Дотоод хяналт, шалгалтын албаны дарга Б.Наранчимэг, ММНБИнститутын “Хүндэт өргөмжлөл”-өөр Багануур ХК-ний Ерөнхий нягтлан бодогч П.Эрдэнэ, Багануур Дулааны станц ТӨХК-ний Санхүү, борлуулалтын албаны дарга Ц.Энхцэцэг нар шагнагдлаа.
Хамтарч ажилласан Багануур ХК, ММНБИнституын Багануур салбарт баярласан талархсанаа илэрхийлье

                                                                         

Leave a Reply