“Зөвлөн тусалъя” сэдэвт уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа

НМХГ-ын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд дотоодын хяналтын тогтолцоог төлөвшүүлэх, хүн амын хүнсний аюулгүй байдлын талаар мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зөвлөн тусалъя” сэдэвт уулзалт өдөрлөгийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөгт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 121 хүн оролцлоо.

Өдөрлөгийн үеэр “Хүнсний чиглэлийн объектын үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалт,  цаашид анхаарах асуудал” сэдвээр Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга С.Баясгалан, “Лабораторийн шинжилгээ, түүүний үр дүн” сэдвээр Чанарын менежер Э.Хонгорзул, “Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ойлголт” сэдвээр Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Дашцэрмаа, “Дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаа” сэдвээр 142 дугаар цэцэрлэгийн арга зүйч Баярцэнгэл, “Эрүүл Уурхайчин” хөтөлбөрийн хэрэгжилт” сэдвээр “Багануур Сувилал” ХХК-ий гүйцэтгэх захирал О.Батмөнх нар тус тус мэдээлэл хийлээ.

Мөн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хүнсний чанар, аюулгүй байдал болон шошгололтын шаардлага хангахгүй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, иргэдэд танилцуулан 13 нэр төрлийн 112 ширхэг зөвлөмж, зурагт хуудсыг тараан сурталчиллаа.

“Багануур Сувилал”, “Чанар Мандал”, “Агаржин” ХХК-ууд, 142-р цэцэрлэг, “Арвин баялаг” цехээс тус тус өөрсдийн үйлдвэрлэсэн хоол, хүнсний бүтээгдэхүүнээр амталгаат үзэсгэлэн гаргаж сурталчиллаа.

“Зөвлөн тусалъя” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулахад хамтран ажилласан “Бага гутай”, “Болор дусал” “Багануур сувилал”, “Чанар мандал”, “Агаржин” ХХК-ууд, 142 дугаар цэцэрлэг, “Арвин баялаг” цехийн хамт олонд болон нийт оролцогсдод талархал илэрхийлье.

Leave a Reply