БАГАНУУР ДҮҮРГИЙН ХУДАЛДАА, НИЙТИЙН ХООЛ, АХУЙ ҮЙЛЧИГЭЭНИЙ САЛБАРЫН 40 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

 

Монгол улсад Худалдаа үйлдвэрлэл, нийтийн хоолны салбар үүсч хөгжсөний 97 жилийн ой, Багануур дүүрэгт худалдаа, нийтийн хоол, ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 40 жилийн ойг тохиолдуулан шагнал шардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Үйл ажиллагааг дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн нээж үг хэлсэн юм. Энэ үеэр

ХУДАЛДАА ҮЙЛДВЭРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР

1. Лувсандорж Алтанчимэг – “Хишиг уул” ХК
2. Рагчаа Энхбаяр – Ахмад Худалдагч

ХХААХҮЯ-НЫ “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР

1. Чулуунхүү Жанчив – “Бага гутай” ХХК
2. Дашзэвэг Энхтуяа – “Гэрэл” дэлгүүр худалдагч
3. Цэнддорж Бурмаа – “Хишиг Уул” ХК
4. Балжинням Отгонбаяр – “Ирвэс” ХХК

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр
1. Даваажав Янжмаа – ахмад Эсгүүрчин

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН “ХҮНДЭТ ҮНЭМЛЭХ”-ээр

1. Энэбиш Болортуяа – “Ахиц трейд” ХХК-д худалдагч
2. Хүдэр Буянхишиг – “Мини макс” ХХК-д Тогооч

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН “ЖУУХ БИЧИГ”-ээр

1. Цэндээ Оюун

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН “БАЯРЫН БИЧИГ”-ээр
1. Гонгор Наранцэцэг – Оёдолчин
2. Сэрээтэн Цолмон- “Боорчи” цайны газар
3. Очир Отгонжаргал – Хувиараа безнес эрхлэгч

САЛБАРЫН ХҮНДЭТ МЕНЕЖЕР
1. Очирхуяг Чанцал – “Гоулд хайрхан” ХХК
ХУДАЛДАА, НИЙТИЙН ХООЛ, АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН 40 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИАР

Л.Цэгмид, О.Батмөнх, Ц.Энхжаргал, Д.Цэцэгмаа зэрэг 50 хүнийг

Мөн дүүргийн хүн амын худалдаа, нийтийн хоол, ахуй үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд болон иргэдэд ТАЛАРХАЛ гардууллаа.

Эх хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, гэр бүлийг дэмжсэн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтсээс зарласан “Эх хүүхдэд ээлтэй орчин” болзолт уралдааны шагналыг гардуулсан юм.
-Тэргүүн байранд “Хишиг Уул “ХК
-Дэд байранд “Их чонос” ХХК тус тус шалгарлаа.

ТҮМНЭЭ ДЭЭДЭЛСЭН ТҮҮХТ 40 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.

Leave a Reply