Улс орон даяар зохион байгуулагдаж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх  аян”-д дүүргийн төр захиргааны байгууллага нэгдлээ.

 

 

Улс орон даяар Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх  аяныг “Эерэг болГоё. Харилцаа, Хандлага, Үйлдэл” уриан дор 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

ЭР ХҮН ТА бидний хайртай өвөө, аав, ах, хань, найз, хамтрагч билээ. Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоож, амар амгалан нийгмийг бүтээхэд ТАНЫ зөөлөн сэтгэл, эр зориг, уужим ухаан, хүч чармайлт нэн чухал байна.

Тиймээс  охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй байхыг дүүргийн төр захиргааны байгууллагын зүгээс уриалан БАГАНУУРЧУУД БҮГДЭЭРЭЭ дээрх аянд нэгдэж Харилцаа, Хандлага, Үйлдлээ эерэг болГоё.

Leave a Reply