Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн дүүрэгт ажиллалаа.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийхэн өнөөдөр  дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа. Тэрээр хүүхдийн тасаг,  хүлээн авах, түргэн тусламжийн 103 болон бусад тасгийн үйл ажиллагаатай танилцан иргэд үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилтан нартай уулзан, тэдний санал бодлыг сонслоо.

Мөн төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдал, хүнд өвчтөнд үзүүлж буй тусламж, эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ, халдвар хамгааллын байдал, сувилахуйн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл сонсож, санал бодлоо хуваалцсан юм.