“Улс тунхагласны баяр”-ын тохиолдуулан баярын хурал зохион байгууллаа.

Өдгөөгөөс 94 жилийн тэртээд буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан бөгөөд энэ нь Монголын түүхийн асар том үйл явдал билээ.

Тэр цагаас хойш 11 дүгээр сарын 26-ны өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн ирсэн ба 94 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэхүү хүндтэй өдрийг төр захиргааны байгууллагаас Төрийн албан хаагчдын баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Үүний хүрээнд их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн бөгөөд ДИТХ-ын дарга С.Даваасүрэн үйл ажиллагааг нэж үг хэллээ. Мөн Засаг дарга Ц.Сандаг-Очир мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Энэ онд дүүргийн төр захиргааны байгууллагуудаас төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад 15 төрийн албан хаагч тэнцэн Төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа ёслол төгөлдөр өргөсөн бол өнөөдөр эдгээр төрийн албан хаагчдад “Тангарагийн хуудас”-ыг гардуулан өглөө.

“Улс тунхагласны баяр”-ын тохиолдуулан төрийн албанд үр бүтээлтэй ажиллаж байгаа дараах төрийн албан хаагчдыг шагнаж урамшууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн яамын “Хүндэт жуух бичиг”-ээр
-А.Бямбажав, Б.Байгалмаа, П.Туяа

Үндэсний статистикийн хорооны “Хүндэт жуух”- бичгээр
-Д.Уранчимэг

Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр
-Ц.Түвшинжаргал, Т.Ариунтунгалаг, Г.Батболд

Дүүргийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр
-А.Алтанбагана, Ц.Сайнхүү, Б.Баярмаа, Ч.Жаргалсайхан, Э.Хишигдэлгэр, Ж.Мөнгөнцэцэг, Б.Нарангэрэл, Б.Мөнхзаяа

Дүүргийн засаг даргын “Баярын бичиг”-ээр
-Ж.Батбаяр, З.Ганцоож, Э.Золзаяа, Н.Алтансүх, Н.Ариунбаяр, Б.Ёндондаш, Г.Тэлмүүн, Б.Хулан

Нийслэлийн Засаг даргын даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын

“Нийслэлийн шилдэг залуу” хүндэт тэмдэгээр
Ө.Мөнхбаяр нарыг тус тус шагнаж урамшууллаа.