Уурхайн нийтийн байрны инженерийн шугам сүлжээг шинэчилэх засварын ажил явагдаж байна.

Уурхайн нийтийн байрны инженерийн шугам сүлжээг шинэчилэх засварын ажлын хөрөнгийг “Багануур” ХК шийдвэрлэн “Багануур-Ус” ОНӨААТҮГ-ын мэргэжлийн засварчид халаалт, хэрэгцээний халуун хүйтэн усны шугамыг шинэчилэн засварлах ажлыг 2018.11.20-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар халаалтын шугамыг сольж дууссан байна. Уг ажлыг 14 хоногт хийж гүйцэтгэнэ. Энэ ажил хийгдсэнээр Уурхайн нийтийн байрны 54 өрхийн 180 гаран оршин суугчдын халаалт, хэрэгцээний халуун хүйтэн уснгы шугамын найдвартай ажиллагаа бүрэн хангагдана. “Багануур” ХК, “Багануур-Ус” ОНӨААТҮГ-ын хамт олондоо оршин суугчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.