ДҮҮРЭГТ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨР ҮЕИЙН УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭН” ЭХЭЛЛЭЭ.

 

Усан спорт, боулингийн төв 2017 оноос хойш дээрх тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. Өнөөдрийн тэмцээнд нийт 46 тамирчид оролцож байгаа ба 6-8, 9-11, 12-14, 15-17 гэсэн 4 насны ангилалд 13 төрлөөр 39 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

2017 оны “ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨР ҮЕИЙН УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭН”-ийг ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байсан бол энэ удаагийн тэмцээнийг дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн усанд сэлэлтийн шигшээ багийн эцэг эхийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа нь онцлог байв.

Нийт тамирчиддаа амжилт хүсье.