БАГАНУУР ДҮҮРГИЙН АРХИВЫН “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Архивын лавлагаа, мэдээллийг шинэ шатанд гаргах, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор Лавлагаа мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ нээлтээ хийлээ. Энэхүү нэг цэгийн үйлчилгээ нээгдсэнээр Нийслэлийн Архивын газарт хадгалагдаж байгаа баримтуудаас архивын лавлагаа, хуулбар авах захиалгыг иргэдээс орон нутагтаа хүлээн авч, хариуг цахимаар шуурхай өгөх боломжтой болж байна.

 
Ингэснээр иргэдийн цаг завыг хэмнэж, зардал чирэгдлийг бууруулах сайн талтай юм.
 
Нийт 21 төрлийн лавлагааг авах боломжтой ба тухайлбал:
-Ажилласан жилийн лавлагаа
-Акт, дүгнэлтийн лавлагаа
-Банк, санхүүгийн лавлагаа
-Нотариатын лавлагаа
-Газрын кадастрын зургын холбогдолтой лавлагаа
-ЕБС-ын улсын шалгалтын холбогдох лавлагаа
-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын тушаалын лавлагаа
-Барилга байгууламжийн холбогдолтой лавлагаа
-Өмч хувьчлалын холбогдолтой лавлагаа
-Нас барсны бүртгэлийн лавлагаа
-Орон сууцны зориулалт өөрчилсөнтэй холбогдох лавлагаа
-Орон сууцны эрхийн бичгийн лавлагаа
-Тендерийн лавлагаа
-Тогтоол, захирамжийн лавлагаа
-Хурлыг тэмдэглэлийн лавлагаа
-Цагаатгах ажлын холдбогдолтой лавлагаа
-Цалингийн лавлагаа
-Шилжит хөдөлгөөний лавлагаа
-Шүүхийн шийдвэрийн лавлагаа
-Шүүхийн шинжилгээний лавлагаа
-Шагналын холбогдолтой лавлагааг тус тус авах боломжтой юм.

Leave a Reply