УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

 

Өнгөрсөн 14 хоногт Цагдаагийн хэлтэст иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 89 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14хоногтой харьцуулахад 10 нэгжээр буюу 10 хувиар буурсан байна.
Эргүүл шалгалтын хугацаанд 52 тээврийн хэрэгсэлтэй 52 жолооч, зорчигч нарыг шалган зөрчил гаргасан 9 жолоочид торгуулийн арга хэмжээ авч ажилласан байна.
Гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн 2 зөрчлийг илрүүлэн шалгаж байгаа ба мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн 14 хоногт бүртгэгдээгүй байгааг мэдээллээ.

Дүүргийн ЭМТ-ийн хүүхдийн тасагт 51 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ба Томуу , томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 76.3% – ийг 0-4 нас, 14.4%- ийг 5 -15 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.
Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах хөтөлбөр”, ЭМС-ын 358-н тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор эмч, эмнэлгийн ажиллагсдад сонгогдсон цэцэрлэгийн хүүхдүүд, дүүргийн хэмжээнд архаг хууч өвчтэй 65-с дээш насны 250 хүн/тун, жирэмсэн эхчүүдэд 308хүн/тун улирлын томуугийн эсрэг вакцинаар үнэгүй дархлаажуулах үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар 70,1 %-тай хийгдэж байгаа талаар ЭМТ-с мэдээллээ.

Мөн “Багануур тохижилт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Батнасан ХБНГУ-ын БАВААР мужийн хог хаягдлын менежментийг судлах, газар дээр үзэж танилцахаар явсан ажлын тайлан мэдээлэлийг нийт удирдлагуудад танилцуулсан бол ЗДО Т.Отгонболд дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтын явцын талаар мэдээлэл хийсэн юм.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.