Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв

DSC02607Дүүргийн ЖДҮДТөв нь 2013 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгууллагдсан цагаас хойш дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн олон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэж, биечилсэн судалгааг явуулан тодорхой тоо баримтыг гаргаад байна. Судалгаагаар дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 210 /давхардсан тоогоор/ үйлдвэр эрхлэгч байгаагаас:

Хөнгөн үйлдвэр-116, / 55% /

  • Оёдол- 39
  • Эсгий, эсгий эдлэл-23
  • Мужаан-23
  • Гутлын цех-8
  • Төмөр эдлэл-8
  • Гар урлал-5
  • Нэхмэл сүлжмэл-3
  • Зөөлөн эдлэлийн оёдол, ноолуурын засвар-3
  • Алт мөнгөний дархан-3
  • Арьс нэхий савхин эдллэл-1

Хүнсний үйлдвэр-26, / 12% /

  • Талх нарийн боов-9
  • Мах махан бүтээгдээхүүн, бууз, банш-7
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн-7
  • Хэрчсэн гурил-2
  • Ус, ундаа, жүүсний цех-1

Хөдөө аж ахуй-57, / 27% /

  • Газар тариалан-45
  • Мал аж ахуй-5
  • Гахай тахианы аж ахуй-7

Барилгын материалын үйлдвэрлэл-10, / 5 % /

  • Вакум цонх, хаалга, хаалт-2
  • Блок-8

Эм, ариутгалын бүтээгдэхүүн-1, / 1% /

  • Ариутгал, кальц-1 байна.

Дүүргийн ЖДҮДТөв нь судалгаа хийгээд зогсохгүй жижиг дунд үйлдвэр эрхлэгчидээ чадваржуулах чиглэлээр 2013.хоёрдугаар сарын 25-27-ны өдрүүдэд сурглат зохион байгууллаа. Сургалтанд Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн Багануур дүүрэг хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхтүвшин, сургагч багш Э.Оюун нар ирж оролцон үйлдвэрлэл эрхлэгчдэд “Аж ахуй эрхлэх болон төсөл хэрхэн бичих вэ?” сэдвээр сургалтыг явуулсан бөгөөд сургалтанд жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 50 иргэн хамрагдаж 46 нь сертификат авчээ. Энэхүү сургалт нь үйлдвэр эрхлэгчидэд төслийн талаарх мэдлэгийг олгосноос гадна төсөл хэрхэн бичих,  бизнесийн цар  хүрээгээ нэмэгдүүлэх, багаар хамтран ажиллах, бусадтай санал бодлоо чөлөөтэй хуваалцах, ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон энэ салбарт амжилт гаргаж байгаа иргэд аж ахуйн нэгжүүдтэй туршлага солилцох гэх мэт олон талын ач холбогдолтой байлаа.

Тэгвэл ЖДҮДТөвөөс зохион байгуулсан бас нэг ажил бол “Багануурт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа байлаа. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс Хөнгөн аж үйлдвэрийн өдрийг тохиолдуулан  гуравдугаар сарын 26-нд зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд дүүрэгт үйлдвэрлэл эрхэлж буй өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс 25 үйлдвэрлэл эрхлэгч оролцсон юм. Эдгээр байгууллагуудын хувьд эм эмийн үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гар урлал, эсгий урлал гээд олон төрлөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Багануур дүүрэг жижиг дунд бизнес эрхлэгчидээ дэмжин дүүргийн брэндийг бий болгон улсын бүр цаашлаад дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр ийнхүү гараагаа амжилттай эхлээд байна.

Comments are closed.