Нийгмийн даатгалын шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчийг шалгарууллаа.

2017 онд нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн, ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангаж, хамгийн их шимтгэл төлөн, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг 15 ажил олгогчийг шалгаруулсан юм.

Шилдэг ажил олгогчоор Багануур дүүргээс “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК”  шалгарч, хүндэт өргөмжлөлөө гардан авлаа.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 43000 ажил олгогчоос шилдгээр нэрлэгдсэн эдгээр байгууллагуудын тугийг жилийн турш нийгмийн даатгалын ерөнхий газрын өмнө мандуулан алдаршуулахаас гадна цаашид тухайн байгууллагаас томилогдсон бие төлөөлөгчөөр дамжуулан нийгмийн даатгалын байгууллага хүлээгдэлгүй шуурхай үйлчилж, хамтран ажиллах юм.

Ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах үйлсэд  манлайлсан шилдэг ажил олгогч нартаа талархал илэрхийлж, амжилт хүсье.

 

Leave a Reply